Бүтээгдэхүүний гол давуу талууд
- 100% Алимны Исгэлт : Цэвэр алимны өтгөрүүлсэн шүүсийг байгалийн аргаар ферментжүүлэн исгэсэн тул химийн аргаар гаргаж авсан цуунаас хавьгүй зөөлөн хэрнээ гүн исгэлэн амттай.
- Шинэлэг бөгөөд Цэвэр Амт: Хоолны үндсэн амтыг дарахгүй, улам сэргээж, алимны байгалийн анхилуун үнэрийг хоолонд шингээж өгнө.
- Эрүүл Мэнд, Гоо Сайхны Сонголт: Илчлэг маш бага (900мл-д ердөө 145 ккал). Хоол боловсруулах системийг дэмжих, бие махбодыг хоргүйжүүлэх болон жин хасаж буй хүмүүсийн дэглэмд төгс зохицно.
Хэрэглэх зөвлөмж
- Шинэ Салатны Амтлагч (Salad Dressing): Оливын тос, зөгийн бал, бага зэрэг давстай энэхүү алимны цууг хольж, төрөл бүрийн ногооны салатны исгэлэн, амттай соусыг бэлтгэнэ.
- Хүнсний Ногооны Дарш (Pickles): Өргөст хэмх, лууван, сонгино зэрэг ногоог дарах (пикули хийх)-д ус, элсэн чихэртэй хольж суурь исгэгч шингэн болгон ашиглана. Ногоог маш шаржигнуур, амттай болгоно.
- Эрүүл Мэндийн Ундаа: Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн усанд 1 халбага алимны цуу, зөгийн бал хийж уувал бодисын солилцоог идэвхжүүлж, эрчимтэй залуужуулах үйлчилгээ үзүүлнэ.
Үйлдвэрлэсэн улс: БНСУ (Өмнөд Солонгос)
Агууламж: Нийт хүчил (хүчиллэг чанар) 4.43%, 100% Алимны исгэлтийн цуу.
Хадгалах нөхцөл: Задлахаас өмнө нарны шууд тусгалаас хол, сэрүүн газар хадгална. Задласнаас хойш исгэлэн амт чанараа алдахаас сэргийлж заавал тагийг нь сайтар хааж хөргөгчинд хадгална уу.